Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 49 иргэн “Covid-19”-ийн халдвар авчээ


 

Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 49 иргэн “Covid-19”-ийн халдвар авчээ

 

Өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод коронавирусийн халдварын шинэ голомт илэрсэн билээ. Тухайлбал, Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 29 настай залуугаас Лхагва гарагт халдварын шинж тэмдэг илэрсэн юм. Тэгвэл түүний үйлчлүүлсэн үйлчилгээний газруудаас коронавирусийн халдвар авсан хүний тоо 75-д хүрсэн гэж тус хотын дарга өнөө өглөө мэдэгдлээ.

Тус улсад халдвар авсан хүний тоо дотооддоо тэг болсныг зааж байсан бол үдэш хүртэл ажилладаг зугаа цэнгээний газраас дахин илэрч болохыг анзаарсан байна.

Нийт халдвар авсан 75 иргэний 49 нь Сөүл хотод бүртгэгдсэн гэж тус улсын хотын дарга Пак Вон мэдээлэв. Тэрбээр "Хотын захиргааны зүгээс халдварын шинэ голомт болох тус барилга байгууламж, тухайн газарт зочилсон 5517 хүний ​​нэрсийг нууцалж байна. 2405 хүнтэй холбоо тогтоож, үүнээс 28 нь гадаадын иргэн багтсан болохыг мэдэгдэж байна. Мөн бүртгэлд хамрагдаагүй хүмүүсийг хуурамч мэдээлэл өгсөн эсвэл холбоо барихаас зайлсхийхийг оролдож байна" гэх мэдээллийг өглөө.

Тиймээс хотын дарга Пак Вон Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдийг халдвар авсан эсэхээ шалгуулахыг уриалав.

БНСУ-д өнөөдрийн байдлаар нийт 10909 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 9632 иргэн бүрэн эдгэрч гарсан бол 256 өвчтөн нас барсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Koreatimes

Э.Мөрөн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.