Н.Энхбаяр, О.Цолмон нарын оффшор хөрөнгө ил боллоо


6399666c4973afa4e81dcc0c0d568017_1466409992

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны наймдугаар сард экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байв. Түүнийг "Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр ийнхүү ялласан юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр "Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс ялгүй гэсэн үг. Ийм атал СЕХ, ЦЕГ-аас надад УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших эрх өгөхгүй байна. Би хэлмэгдэж байна. Шударга ёсны хувьсгал хийх болно” гэж мэдэгдсэн нь саяхан. Холбогдох байгууллагуудаас "Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй учир сонгуульд нэр дэвших эрхгүй” гэж мэдэгдсэн учраас тэрбээр энэ удаагийн сонгуульд эхнэр О.Цолмонгоо МАХН-аас нэр дэвшүүлсэн. Өөрөө ч УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийн уулзалтууд дээр үг хэлж, нэр дэвшигч эхнэртэйгээ хамт зургаа авахуулсан нь "Энэ Н.Энхбаяр өөрийгөө сонгуульд эчнээ дэвшүүлчихэв үү дээ” гэх гайхшралыг олон нийтийн дунд төрүүлээд байгаа. Тэгвэл улс төрийн хэлмэгдэгсдийн дүрд тоглож, уран гоё үгээр сонгогчдыг уярааж яваа Н.Энхбаяр, О.Цолмон нарын нууц хөрөнгийн талаар гадаадын хэвлэлд мэдээлжээ. Эдгээр баримтыг бүрэн эхээр нь хүргэе.
Намбарын Энхтуяа. МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү. Энэ эмэгтэй болон Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Б.Тулгын ах Б.Хуяг нарыг АТГ-аас сэжигтнээр татан 2012 онд Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн ч одоо болтол олдоогүй. Тухайн үед хууль хяналтынхан Н.Энхбаярыг шалгаж, "Өргөө” зочид буудал, "Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчлахдаа өөрийн үүсгэн байгуулсан "Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдгийг "Нотлогдсон” гэж мэдээлж байсан. Харин экс Ерөнхийлөгч "Эскон” компаниа төрсөн дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр 2012 онд шилжүүлж, өмч хөрөнгөө нуун далдлахыг оролдсон тухай мэдээллүүд ч ар араасаа хөвөрч байв. Гэвч Интерполоор эрэн сурвалжлагдаад олдохгүй байгаа Н.Энхтуяа гэгчийн талаар нэн шинэ мэдээлэл олдлоо. Өөрөөр хэлбэл, Сингапурт бүртгэлтэй TRINIX PTE.LTD гэдэг компанийн тухай юм. Тус компанийн ТУЗ BMI гэдэг компанитай хамтран ажиллах болсон тухай мэдээлэл 2016 оны хоёрдугаар сарын 26-нд зарим вэбсайтад тавигджээ. Хоёр компани ийнхүү хамтарснаар BMI компани нийт хувьцааны 50 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан аж. Үүнээс харахад, Интерполынхонд олддоггүй Н.Энхтуяа хилийн чинадад хувийн бизнесээ чөлөөтэй явуулж байгаа бололтой. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Сингапур дахь "Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанид ажиллаж байсан юм. Энэ нь Монгол Улсын Далайн захиргааны салбар нэгж бөгөөд Сингапур улсад хамтарсан компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Хоёр дахь баримт! Энэ нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар, О.Цолмонгийн төрсөн дүү, АНУ-ын иргэн Ононгийн Алтан нартай холбоотой. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Цолмон нарын оффшор хөрөнгийн тухай баримт юм. Гадаадын нэр бүхий цахим сайтад мэдээлснээр, Э.Батшугар нь Швейцарийн Цүүг хотод 2007 онд нагац эгч буюу ээжийнхээ төрсөн дүү О.Алтантай хамтран 20 мянган швейцарь франкийн дүрмийн сан бүхий BDR GmbH гэдэг компани байгуулжээ. Харин Швейцарь дахь Н.Энхбаярын гэр бүлийнхний "оффшор” компани ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байна. Ямартай ч аавынх нь байгуулсан МАХН 2012 оны сонгуулийн дараа АН-тай хамтран Засгийн газар байгуулахад Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн суудлыг бэлгэнд авсан Э.Батшугар нагац эгчтэйгээ хамтран нууц компани байгуулсан мэдээлэл ийн ил боллоо. Түүний нагац эгчтэйгээ хамтран байгуулсан компанийн талаар BDR%20GmbH,%20ohne%20Domizil-sans%20adresse-senza%20recapito.htm сайтад мэдээлжээ. Өөрийгөө "Хэлмэгдсэн” гэж өмөөрдөг Н.Энхбаяр тэргүүтэн төрсөн дүү, хүү болон эхнэрийнхээ дүүгийн "оффшор” компаниудын талаарх энэхүү мэдээллийн тухайд харин юу гэж хэлэх бол!

544_156005c5baf40ff51a327f1c34f2975b

546_f3ccdd27d2000e3f9255a7e3e2c48800Эх сурвалж: Analiz.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.