АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арьс өнгөөр ялгаварлах, цагдаагийн балмад дээрэнгүй харилцааг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх тухай захирамжид гарын үсэг зурах гэж байна. Цагаан ордны мэдээлснээр ерөнхийлөгчийн захирамж цагдаагийн офицеруудад чиглэсэн сургалтыг нэмэгдүүлэх, цагдаагийн ажилтны зүй бус үйлдлийн талаарх мэдээллээ шуурхай солилцдог байхад чиглэж байгаа юм байна. мөн энэхүү шинэчлэлтийн хөтөлбөрт мэргэжилтнүүд ялангуяа цагдаагийн ажилтныг ажилд орохоос эхлээд харьцдаг нийгмийн ажилтнуудыг хамруулах юм байна. Өнгөрсөн сард АНУ-д цагдаагийн ажилтан Африк гаралтай Жорж Флойд гэгчийг өвдөглөх мэх ашиглан баривчлах үедээ амь насыг нь хохироосноос хойш олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн Америкт төдийгүй олон улс оронд өрнөж байна. өнгөрсөн баасан гарагт Америкийн Атланта хотод мөн л цагдаагийн ажилтан зугтах оролдлого хийсэн Африк гаралтай сэжигтнийг буудан хөнөөснөөс болж, эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжих төлөвтэй болжээ.
Эх сурвалж: mnb
Сэтгэгдэл