Төмөр замаас төрөх дараагийн тэрбумтан Д.Жигжиднямаа


9613d9f7b36d6c60original

Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа гэх эрхэм бий. Уг нь бол салбартаа олон жил болсон туршлагатай нэгэн хэмээн түүнийг мэргэжил нэгтнүүд нь үнэлдэг. Шаггүй ч менежер байх магадлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд тэрбээр "Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон мэдээлэл байна. Төмөр зам гэх вант улс транзит буюу дамжин өнгөрөх тээврээсээ багагүй орлого бүрдүүлдэг аж. Гэвч Тээвэр хариуцсан орлогч дарга Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан багагүй хэл ам гарах болсон байна. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болоод удаж байгаа аж. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал "Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэсэн зарлигийг Д.Жигжиднямаа дарга гаргасан байх юм. Энгийн төмөр замчид болон ачаагаа зөөлгөх гээд аргаа барсан компанийн захирлуудын яриагаар бол "Ийст Винд”-ийн ард эрхэм дарга байдаг бололтой.

Уг нь бол дамжин өнгөрөх болон Улаанбаатарт ирэх ачааг хэнээр тээвэрлүүлэхээ эзэн нь сонгон үйлчлүүлэх эрхтэй. Гэвч эрхэм даргын "Ийст Винд” компани давуугийн давуу эрхээр оролцох болжээ.

Д.Жигжиднямаа дарга зөвхөн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд гараа дүрээд зогсохгүй худалдан авалтад нь оролцох болсон байна. Үүний ганцхан жишээ нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удаж байгаа аж. Энэ мэт Д.Жигжиднямаагийн хууль бус үйлдлүүдийг мэргэжил нэгтнүүд нь мэддэг ч хоолтойгоо үлдэхийн тулд хэлээ хазаад өнгөрөх болжээ. Учир нь, Зам тээврийн сайд М.Зоригт түүний хар багын буюу 10 жилийн анд найз нь юм байна. Үүнийгээ тэрбээр М.Зоригтыг сайдаар томилогдон ирсний дараа төмөр замынхан дотор тарааж эхэлсэн гэдэг. Ингээд ангийн андынхаа буянаар төмөр замд эзэн сууж эхэлсэн байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд Д.Жигжиднямаа даргын ааш зан эрс хувирч "Би бол Зоригт сайдын багын найз. Намайг та нар яаж ч үл чадна. Харин би дуртайгаа ажиллуулж, дургүйгээ халах болно” гэж дарамталдаг болсон тухай түүний удирдлагад ажилладаг төмөр замчид нь ярих болсон байна.

Үүний дээр төмөр замын хөдөлгөөний албаны дарга н.Ганболд, н.Батмөнх нар Д.Жигжиднямаагийн гар хөл болон ажиллаад удаж байгаа тухай төмөр замчид нь ярьж байгаа юм. Дээр нэр нь дурдагдсан эрхмүүдийг Д.Жигжиднямаатай хэтэвч нэг болсон гэх мэдээлэл ч байна.

Эдгээр эрхмүүд Дархан, Сэлэнгийн бүсээс ачигддаг төмрийн хүдрийн тонн тутмаас өөрийн дансандаа хувь хишиг авдаг тухай мэдээлэл ч бий. Д.Жигжиднямаа 2015 онд өгсөн ярилцлагадаа, "Төмрийн хүдрийг Дархан, Сэлэнгийн бүсээс ойролцоогоор тонныг нь 18 орчим доллараар тээвэрлэдэг. Төмрийн хүдрийг бид ашигтай үнээр тээвэрлэдэг. Гэхдээ тэр ашгийг нь өөр зүйлийн алдагдлыг нөхөхөд зарцуулдаг. Зорчигч тээврээс жилдээ 25 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ алдагдал төмрийн хүдрийн тээврээс олж байгаа ашгийг "идчихдэг”. Тэгэхээр төмрийн хүдрийн тээврийн үнийг буулгаж чадахгүй байгаа юм” хэмээн ярьж байсан нь бий. Гэвч учир мэдэх хүмүүс энэ үнийг Д.Жигжиднямаа өөрөө гаргасан бөгөөд дундаас нь хувь хүртдэгийг нь баримтаар нотлоход бэлэн байгаагаа ярьж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсад импортоор оруулж ирдэг шатахууны төрлийн бүтээгдэхүүнийг Д.Жигжиднямаа дарга дуртай цагтаа зогсоож чадах ид шидтэй учир импортлогч компаниуд хүссэн ч эс хүссэн ч "Ийст Винд”-аар наашаа харж инээж, цаашаа харж уйлан тээврээ хийлгэдэг байна.

Энэ мэт түүний төмөр замын салбарыг хувийн дансаа зузаатгах хэрэгсэл болгон ашиглах болсныг энгийн төмөр замчид хэлсээр байгаа юм.

Б.Сод

Эх сурвалж:

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.