Зам тээврийн сайд М.Зоригтын хадуурал буюу ШАГНАЛЫН ХУР


Зам тээврийн сайд М.Зоригтын хадуурал буюу ШАГНАЛЫН ХУРШинэ жилийн сургаар оны манлай гавъятнуудын эрэлд гардаг Монголын хуучин цагийн МООД одоо хүртэл хэвээрээ амь бөхтэй хадгалагдан үлджээ.

Үүний жишгээр Зам тээврийн сайд энэ сарын 10-ны өдөр тушаал гаргаж салбарын тэргүүний ажилтнуудаа шагнахаар болсон байна. Уг тушаал дахь "Хүндэт төмөр замчин” шагнал анхаарал татсан юм. Яагаад гэвэл өмнө жилүүдэд хамгийн ихдээ л арав гаруй, түүнээс цөөнийг шагнадаг байсан уг шагналаар энэ удаад 79 хүнийг шагнахаар болжээ.

Уг шагналд тодорхойлохдоо УБТЗ-аас огт санал аваагүй, зөвхөн холбогдох журамд заасны дагуу шагналыг дагалддаг мөнгөн шагналыг гаргуулахаар тушаалд "тушаажээ”. Аргагүй л том даргын нэр сүр хүчийг үзүүлж салбарын ажилтанаа шагнахдаа андуурсан уу, эсвэл Хятад ахан дүүсдээ элэгтэй хандах гэсэн үү ямартаа ч "Хүндэт төмөр замчид”-ын дотор "ах дүү” Хятад улсын иргэн ч цохиж яваа харагдана. Тухайлбал, Бээжингийн зам харилцааны их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Lin Yan Qin, Zhengzhou боомтын дарга Zhao Wen Ming нарыг шагнажээ. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, ахмад төмөр замчин гээд даруй зургаан хүний нэр дараалан зоолттой байж жишээтэй. Эсвэл тус сум зургаан Засаг даргатай болсон юм болов уу. Гайхаад барамгүй асуултууд Зам тээврийн сайд М.Зоригтыг дагах бололтой.

Бүр цаашилбал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн тээвэр харилцааны газрын төслийн менежментийн зөвлөх, нэр бүхий хувийн компаниудын захирал, ажилтнууд, Гадаад хэргийн яамны газар, хэлтсийн дарга нар гээд "гоц далий” хүмүүс "Хүндэт төмөр замчин” цол тэмдгийг Зам тээврийн сайдаас хүртэж, дагалдах нэг зуун мянган төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргахаар болжээ. УБТЗ-ын хувьд шагнал дагалдах мөнгийг гаргаж өгөхдөө харамласандаа бус нэг шинэ жилээр ийм олон хүн, тэр тусмаа салбарынхны үл мэдэх хүмүүс олон байгаад ихээхэн гайхаж буй бололтой. Тэгээд ч энэ шагналын хувьд УБТЗ-аас тодорхойлж өгдөг байсан ч энэ удаад тодорхойлуулах нь байтугай санал ч аваагүй аж.

Гэтэл энэхүү шагнал урамшуулалд өнөө хүртэл УБТЗ-ыг хамтран эзэмшдэг ОХУ-ын нэг иргэн ч байхгүй хэрнээ хятад хамтрагчдаа шагнаад зогсохгүй МоАХ-ны хэдэн ахмадуудыг "төмөр замчин” болгон "гүжирдэж” хүндэтгэл үзүүлсэн байх юм.

 

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.