Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамласан байна.
Хүний амь нас эрсэдсэн ослууд ч гарчээ. Тухайлбал,
Сүхбаатар дүүргийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө "Уянга” караокений урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хэн болох нь тогтоогдоогүй 55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон бол Баянголын 3 дугаар хороо дунд голын гудамж Нарны хорооллын зогсоолд Toyota Mark-2 маркийн автомашины жолооч нь Kia sportage маркийн автомашиныг мөргөөд ослын газрыг орхиж явжээ.
Харин орон нутагт Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт асфальтан замд 28 настай, эрэгтэй А нь улсын дугааргүй Java-150 маркийн мотоцикльтой онхолдож нас барсан хэрэг гарсан байна.
Сэтгэгдэл