Н.Удвал нь Эрүүл мэндийн яамнаас тухайн үед зарлагдаж байсан тендерийн сонгон шалгаруулалтыг будлиантуулж өөрийн ашиг сонирхлоор шийдэхийг хүсдэг байсан ч түүнд нь тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нь чигч шударга ажиллах гэж их саад болдог байсан биз. Тиймдээ ч Н.Удвал төрийн хуулиас дээгүүр шийдвэр гаргаж Ж.Хатанбаатарыг өөрийн зүүн гар болох мэдлэг боловсролоор дулимаг А.Эрдэнэтуяагаар сольсон байдаг. Мань хоёр Эрүүл мэндийн салбараас идэж ууж болох бүхэн лүү гар дүрж улмаар хувийн компанийн захирлууд шиг аашилж хүссэн хүнээ ажлаас нь халж сольж өөрийн ах дүү хамаатан садан танил талаа мэдлэг боловсрол үл харгалзан яамны газрын дарга нараар тавьсан нь бүгдэд ил байсан билээ.
Н.Удвал сайдын эрүүл мэндийн салбарыг унагаж Монгол хүний эрүүл мэндийг хохироож монголын төр монголчууд бидэнд хийсэн балаг гайг тоочоод баршгүй юм. Гэтэл энэ мэт бузар булхай зүйлийг хийснийг нь мэдсээр атлаа МАХН дахин Н.Удвалын нэрийг Эрүүл мэнд, спортын дэд сайдад явуулж байгаа нь энэ нам хүний нөөц муутай эсвэл Н.Удвал мэтийн эмээ нарт барьцаалагдсан мэт харагдаж байна.
Цээгий
Сэтгэгдэл