Монгол улсад яг өнөөдөр байгаа бүх сүлжээнүүд...


Шууд худалдааны сүүдэртэй хар тал нь пирамид тогтолцооны Сүлжээний бизнес гэж хар хэллэгээр нэрлэгддэг луйвар.
Зөвхөн Монгол улсад сүлжээний бизнес гэх хар хэллэгээр нэрлэдэг бөгөөд олон улсад ийм нэр томъёог огт хэрэглэдэггүй.
Харин сүлжээний бизнесийг Пирамид тогтолцоотой Понзын схем гэж шууд ойлгож болно.
Пирамид тогтолцооны луйвар нь улс үндэстэн дамжин эдийн засгийн хямралтай, ажилгүйдэл ядуурал ихтэй, хөдөлмөрийн үнэлэмж багатай, төр засагтаа итгэхээ байсан, хууль нь хэрэгждэггүй, мөрддөггүй, хяналтгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ хэт газар авсан зах зээл дээр анхнаасаа санаатайгаар хуулийг зөрчин, үгсэн хуйвалдаж, нарийн зохион байгуулалттайгаар хуулийн цоорхойг ашиглан эдийн засгийн онц ноцтой, олуул бүлэглэн, анхнаасаа нарийн зохион байгуулалттайгаар үшсэн хуйвалдан залилан луйварыг тухайн орны сүлжээнээс сүлжээ хэссэн амжилтанд хүрээгүй хүмүүс дээр тулгуурлан задалж эхлүүлж тэдгээрийг зах зээл дээр нь турхиран бусад хүмүүсийг луйварддаг байна.
Тэдгээр хүмүүст хууль зөрчих нь жижигхээн асуудал бөгөөд хэрхэн бусдаас мөнгө салгаж авахаа урьтал болгож, өдрийн бодол шөнийн зүүд нь болдогоос гадна асуудал эвгүйтэхээр хүссэн ч хүсээгүй ч зугтаахаас өөр зам гарц байдаггүй.

Сүлжээний бизнес гэх Пирамид тогтолцоотой луйвараас ХОХИРОГЧ гэж огт байдаггүй бөгөөд учир нь хохирогч гэх хүмүүс санаатай санамсаргүйгээр, мэдэхгүйгээсээ болоод хориглосон хуулиа зөрчөөд зогсохгүй өөрийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөн сайн дураар мөнгөө барьж очин МАЙ гэж өгсөнөөр хам хэрэгтэн болдог аюултайм...
Нэгэнт гадагшаа хил даваад гараад явчихсан мөнгө олон дансаар нааш цаашаа дамжсаар сүүлрүүгээ замхардаг.
Монголын түүхэнд сүлжээний луйвараас хохирлоо барагдуулж авч байсан тохиолдол бараг байдаггүй...

Харин түүхэндээ анх удаагаа тухайн сүлжээний луйварын эзэн болох гадаадын иргэнийг дансандаа ихээхэн хэмжээний мөнгөтэйгээр хил давах яг тэр мөчид Монголын Цагдаа барьсанг бүгд мэдэх байх. Тэгвэл энэ сүлжээний луйвар нь Монголд хамгийн анхны гэсэн нилээн олон тодотголуудыг үлдээсэнээс гадна тоон үзүүлэлтээрээ ч амжилт тогтоосон. Сүлжээний луйварчдын амнаас мөнгөнөөс өөр үг гардаггүй бөгөөд эцэстээ мөнгөө яриастай чигээр дуусдаг нь ч НУУЦ биш...
ПОНЗЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭР НЬ:
https://en.wikipedia.org/wiki/Ponzi_scheme

МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ АНХААРЧ СЭРЭМЖЛЭЭРЭЙ...
ХАТУУ АНХААР...
ЯМАР Ч ОРНЫ ХАМГИЙН ИХ ОНЦГОЙЛОН АНХААРДАГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШУУД НӨЛӨӨТЭЙ 4-Н ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ...
1-Т ХАР ТАМХИ /хар тамхины хэрэглээ донтолт хэт хавтгайрч ихэссэнг сүүлийн үеийн мэдээлэлүүдээс хангалттай харж болно./,
2-Т САДАР САМУУН /Биеэ үнэлэлт, янхандалт, хүний наймаа, баар саун, массаж, дэн буудлууд, хүчирхийлэл гээд мөн л сүүлийн үеийн мэдээлэлүүдээс харж болно./,
3-Т КАЗИНО /Олонд ил болоогүй ч чимээгүй, далдуур аль эртээ газар авч нуугдмал байдалд шилжчихсэн, эрхэм гишүүд нь ч тоглоод сурталчлаад байгааг бүү март./,
4-Т ПИРАМИД ТОГТОЛЦООТОЙ АЛДАРТ СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАР
/Сүүлийн жил гарангын хугацаанд миний бие ил тодоор нийт 55-гаран сүлжээний бизнес гэх пирамид тогтолцоотой залилан луйваруудыг илчилж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд таслан зогсоож чадсан. Харин цахим мөнгө гэх пирамид тогтолцоотой BITCOIN-нь хяналтаас бүрэн гараад зогсохгүй дагаад 20-гаран койнууд монголд нэвтэрлээ... Монгол банк эрсдэлтэй шүү, монгол улсад зөвшөөрөх боломжгүй, сэрэмжлээрэй гэтэл СЗХ-хариуцлагаа өөрөө даагаарай гээд хаясан. Гэтэл нийгмийн өнгөтэй өөдтэй дундаж давхаргынхан хамаг байдгаа барин хошууран орцгоосон. Үр дүнд нь асар хэмжээний мөнгө ямар ч хяналтгүйгээр гадагш урссаар байна./
ТОДРУУЛБАЛ...
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 2 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
8 дугаар зүйл. Хориглох аж ахуйн үйл ажиллагаа
8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
8.1.1.ХАР ТАМХИ, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах;
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.2.САДАР САМУУН явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;
8.1.3.КАЗИНО-гийн үйл ажиллагаа эрхлэх;
8.1.4.ОЛОН ШАТЛАЛТ МАРКЕТИНГ БУЮУ ПИРАМИД ТОГТОЛЦОО-ны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/34/

ШИНЭЧИЛСЭН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР...
Эрүүгийн хуулийн 17,3т сүлжээний луйварчдын ирээдүй нь...
17.3 дугаар зүйл. Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж; нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.ОЛОН ШАТЛАЛТ МАРКЕТИНГ, ДИРАМИД ТОГТОЛЦООНЫ ЛУЙВРЫН АРГААР ҮЙЛДСЭН;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/11634?lawid=11634

Сүлжээний маркетинг ашигладаг компанийг
1-т Цэвэр санхүүгийн, мөнгөний пирамид тогтолцоотой компани...
Үүнийг бэлэн мөнгөөр өгөөшилсөнөөр нь мэдэж болдог бөгөөд ихэвчлэн алт, хувьцаа ноогдол ашиг, олон улсын хөрөнгө оруулалт, цахим мөнгө гэх мэтээр ямар ч бараагүй цэвэр мөнгөн суурилан явуулдаг төдийгүй тухайн зах зээл дээр ямар ч аж ахуйн нэгжгүйгээр татвараас зайлсхийн олон хуулийг зөрчиж зохион байгуулалттайгаар залилж луйварддаг байна...
1-Т QUESTRA WORLD, хаагдсан...
2-Т ATLANTICGAM, хаагдсан...
3-Т FIVE WINDS ASSET MANAGEMENT, хаагдсан...
4-Т ISEIKO WORLD, хаагдсан...
5-Т RESONANCE CAPITAL, хаагдсан...
6-Т TNT, хаагдсан...
7-Т ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ ХХК, шалгагдаж байгаа...
8-Т ABA MARKETING, саяхнаас идэвхижиж эхэлсэн...
9-Т GLOBAL INTERGOLD, хаагдсан...
10-Т STEPIUM, хаагдсан...
11-Т ONECOIN, МОНГОЛ БАНК, СЗХ-оос луйвар гэж зарлагдсан ч 65-н саяын машинаар өгөөшлөн 10000-60000₮-ийн такстай цунлаан зохион байгуулж идэвхижиж эхэлсэн...
12-T BITCOIN, ханш нь унасаар...
13-T TOSCOIN, таг болсон...
14-T ENTERIUM, таг болсон...
15-T PLATINCOIN, хаагдсан...
16-Т MASSCOIN, хаагдсан...
17-Т ДЭЛХИЙН МОНГОЛ АЯЛАЛ, 500$-оор элсүүлж байнаа гэсэн мэдээлэл ирсээр л
18-Т A Investment Club, хаагдсан...
19-Т Эрдэнэтээс гарвалтай 1,4-н сая ₮-өөр элсүүлдэг... таг болсон....

ГЭХ МЭТ ЦАХИМ МӨНГӨНӨӨД ГАДНА 20-ОРЧИМ НЭР ТӨРЛИЙН КОЙНУУД БАЙГААГ АНХААРЧ СЭРЭМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ...
ЭД НАР БОЛ ЦЭВЭР САНХҮҮГИЙН ПИРАМИД ТОГТОЛЦООТОЙ ПОНЗЫН СХЕМ ЮМ ШҮҮ ДЭЭ...

2-т Бараатай пирамид тогтолцоотой компани...
Энэ нь ямар нэгэн бараагаар өгөөшилдөг бөгөөд тухайн бараа нь супер гайхамшигтай, нано технолги дахин давтагдашгүй цор ганц гэх мэт онцгой хэллэгдэхүүнтэй бараагаар өгөөшилсөн байдаг... Нарийн сайн судлаад үзэхэд тухайн бараагаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй бөгөөд бусдын хямд, мөн огт шаардлаггүй, хэрэгцээгүй барааг тив дамжуулан үнэ хөөрөгдүүлэн зардагаараа онцлогтой...
Мэдээж компанитай ч татварыг асар ихээр нуун даргадуулдаг, бас хил гаалиар хэрхэн бараа нь орж ирдэг нь нууц хэвээр...
1-T Үүдэл эс BML буду Phyto Science, таг болсон... зогсонги байдал орсон...
2-T ШИ РИУ АЙН, таг болсон...
3-T FOHOW, зогсонги байдалд орсон...
4-T 3-Н SSS, таг болсон...
5-T ALTYN NURLY GASYR, таг болсон...
6-T ШИНЬ ШИ МИН, таг болсон...
7-T LUCK LIFE, таг болсон...
8-T Хоох.mn, xoox Mongolia, хаагдсан...
9-T Их Баяндалай ХХК, хаагдсан...
10-T Оросын Услада хаан, зогсонги байдалд орсон...
11-T QNET, зогсонги байдал орсон...
12-T ALIVEMAX,дэнжигнэж байгаа...
13-T СОЛОМО МОНГОЛ, таг болсон...
14-Т MEEC.mn MONGOLIAN EKO PROJECT, таг болсон...
15-Т ОРХООДОЙ БИОЭКО БЭЛДМЭЛ, таг болсон...
16-Т Biorgen, таг болсон...
17-Т KYANI, таг болсон...
18-Т ЛИ ЭР КАН, таг алга байж байгаад саяхнаас гараад ирсэн...
19-Т ФИТОМАКС, айлуудын хаалганд хавчуулдаг сонин...
20-Т TAURISE, таг болсон...

3-т Өнгөлөн далдлагдсан пирамид буюу шууд худалдааны компани...
Үүнийг танихад маш хэцүү...
Мэдээж бараатай байна, бараа нь өргөн хэрэглээний өдөр тутмын бараа байдагаас гадна тухайн компанийнх нь хөрөнгө оруулалтыг Монгол улсад албан ёсоор оруулаад ирсэн мэт мөн дээрээс аливаа өвчинг анагаана эдгээнэ, дархлаажуулна, хорт хавдарыг эдгээнэ гэх мэтчилэн эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө хэмээн тангарагаа өрөгөсөн эмч нараар телевизээр сурталчлан зардаг байна. Cонирхолтой нь зах зээл дээр ийм компаниуд маш их байдаг...
Сул тал нь маш их, тогтвортой олон жил удаан оршин тогтнож чаддаггүй, баталгаагүй, барааных нь үнэ нь хэт өндөр, оруулж ирсэн хүмүүс нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хүссэнээрээ үйл ажиллагааг нь өөрчилдөг, компани нь хувь хүний нэр дээр байдаг гээд ер нь бол ирээдүй байхгүй...
1-T TRANSFER FACTOR буюу 4LIFE…, бараа эргэлт болон элсэлт нь эрс багассан, цаашдаа улам буурна...
2-T FABERLIC..., бараа эргэлт болон элсэлт нь эрс багассан, цаашдаа улам буурна...
3-T UNICITY..., зогсонги байдалд орсон...
4-T NSP..., зогсонги байдалд орсон...
5-T GANO EXCEL..., зогсонги байдалд орсон...
6-T СИБИРИЙН ЭРҮҮЛ МЭНД..., зогсонги байдалд орсон...
7-T MARY KAY..., зогсонги байдалд орсон...
8-T HERBALIFE..., бараа эргэлт болон элсэлт нь эрс багассан, цаашдаа улам буурна...
9-T AVON..., зогсонги байдалд орсон...
10-T NU SKIN..., уламжлалт худалдаагаар...
11-T IVES ROCHERS..., уламжлалт худалдаагаар...
12-Т AMWAY.., ямар ч аж ахуйн нэгж байхгүй татвар төлдөггүй, ямар замаар хил гаалиар бараа нь орж ирдэг их сонирхолтой, явуургүй болох нь нэгэнт тодорхой болсон...

4-т Шууд худалдааны компани...
Үүнд тухайн компанийнх нь хөрөнгө оруулалт нь цаад төв компаниасаа Монгол улсад албан ёсоор 100-н хувь хөрөнгө оруулалтаа оруулж ирж чадсан шууд худалдааны жинхэнэ компанийг хэлдэг...
Сонирхолтой нь яг ийм компани зах зээл дээр тун цөөхөн...
Хөрөнгө оруулалт орж ирсэний давуу тал нь олон жил баталгаатай оршин тогтнох гол суурь нь болдог бөгөөд баталгаатай байж чаддаг төдийгүй тухайн орны хууль тогтоомж, олон улсын худалдааны гэрээ конвенци, дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны дүрэм журам хуулийг ягштал биелүүлж ажилдагаараа давуу талтай...
1-T ORIFLAME..., бараа эргэлт болон элсэлт нь эрс багассан, цаашдаа улам буурна...
2-T DXN..., бараа эргэлт болон элсэлт нь эрс багассан, цаашдаа улам буурна...
3-T FOREVER..., бараа эргэлт болон элсэлт нь эрс багассан, цаашдаа улам буурна...

Сүлжээний маркетингийг
1-т Нэг үет маркетинг, үүнийг олон улсад жинхэнэ шууд худалдааны компани хэрэглэдэг...
2-т Олон үет маркетинг, мөн л олон улсад жинхэнэ шууд худалдааны компани хэрэглэдэг...
3-т Бинар маркетинг, үүнийг санхүүгийн болон бараатай, өнгөлөн далдлагдсан пирамидууд ашигладаг...
4-т Матриц маркетинг, үүнийг санхүүгийн болон бараатай, өнгөлөн далдлагдсан пирамидууд ашигладаг...
гэж 4-хуваадаг бөгөөд эдгээр нь дор бүрнээ олон шат дараалан ахин дэмшдэг тул олон шатлалт гэж ерөнхий нэрээр багцлан нэрлэдэг байна...
Олон шатлалт маркетинг гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шууд худалдаа буюу зөв нь, пирамид тогтолцоо гэдэг нь сүлжээний бизнес буюу буруу нь юм.
Энэ хуулиар зөв болон буруу хоёуланг нь хориглосон байгааг харж байгаа байх...
Тэгвэл энэ хууль Монгол улсад хүчин төгөлдөр хэдий ч хэрэгждэггүй, мөрддөггүй, тоосонд дараастай олон жил болсон хууль байсан бол өнөөдөр амь орж мөрдөгдөж, хяналттай болж эхэлсэн...
Ямар ч сүлжээний бизнест элсэхдээ сэтгэл хөдлөл, эмоцидоо болон шуналдаа тулгуурлаж болдоггүй юм...
Яаруулсан, хурдлуулсан, рекламдсан, сурталчилсан болгоны ард зөвхөн ЗАЛИЛАН, ЛУЙВАР л нуугдаж байсаар ирсэн.
Ямар ч сүлжээний компанийн гишүүн нь тухайн компаниа төлөөлөх эрх зүйн үндэслэл байдаггүй бөгөөд зөвхөн сайн дурынхаа үндсэн дээр Гэрээлэгч төдийхөн л байдагыг анхаарахад илүүдэхгүй...
Ямар ч сүлжээний компани аливаа зар сурталчилгаа, реклам, сонин, сэтгүүл, тэр ч бүү хэл цахим орчинд ч сурталчлагддаггүй дүрэмтэйг анхаарахад илүүдэхгүй... Хэрэвзээ сурталчилж байвал тухайн компани нь зогсонги байдалд орсон буюу уруудаж байгаа мөн хөрөнгө оруулалт нь цаад төв компаниасаа хийгдээгүйн илрэл нь...
Ямар ч сүлжээний компанийн бүтээгдэхүүнийг аливаа өвчинг эдгээнэ анагаана гэх буюу өвчинд сайн хэмээн сурталчилдаггүй, сурталчлах ч хуулиараа хориотой...
Жинхэнэ шууд худалдааны компани нь олон улсад маш олон чанар стандартуудаар баталгааждаг төдийгүй шууд худалдааны олон улсын ёс зүй, дүрэм журмыг хатуу чанд мөрдлөг болгон ажилдаг бөгөөд энгийнээр хэлэхэд хүн элсүүлэхийн төлөө ажилдаггүйг мэдээд авахад гэмгүй...
За тэгээд бариад идчихэвдээ...
Манай компани 100-н хувийн хөрөнгө оруулалттай баталгаатай компаниа гэж боддог бол баталгаат баримт материалуудаа оруулана биз...
Судлаач Д.чимэддамба

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.