Орон нутгийн иргэд 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг зөрчжээ


 

Орон нутгийн иргэд 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг зөрчжээ

 

Б.ОД

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт даваа гаригт шилжсэн. Гэвч Улаанбаатар хотоос орох болон гарах хөдөлгөөн нээлттэй биш байгаа. Тиймээс зарим иргэд нууцаар хотоос орон нутаг руу зорчихыг оролджээ. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Согоотын даваа гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь дөрвөн зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчжээ. Иймд зөрчил гаргасан иргэдэд цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрд 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Орон нутагтаа буцсан иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай ч хөл хорионы дэглэм зөрчсөн  тохиолдол зарим аймагт гарчээ. Тухайлбал, Орхон аймагт хөл хорионы дэглэм зөрчсөн найман иргэнд хариуцлага тооцсон байна. Энэ тухай тус аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр зөрчил гаргасан найман хүнд холбогдох дөрвөн хэрэг нээн шалгажээ. Тухайлбал, иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй байсныг тогтоосон байна. Тэрбээр  халдварын голомттой бүсээс ирсэн мөртлөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан зөрчил гаргасныг тогтоожээ. 

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.