Хатуу хөл хориог цуцалснаас хойших эхний өдөр улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 166 гэмт хэрэг бүртгэгдсэн нь сүүлийн 3 сарын хугацаан дахь хамгийн өндөр тоо болж байна.
Цагдаагийн 102 дугаарт ирсэн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг түүж харвал өдөрт дунджаар 100-130 энэ төрлийн дуудлага бүртгэгддэг.
Харин Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон үед энэ төрлийн гэмт хэргийн тоо хоёр дахин буураад байв. Тэгвэл өчигдөр буюу хөл хорио тавигдсанаас хойш эхний өдөрт л гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл огцом өсөж 166-д хүрсэн байна.
http://undesten.mn/122016.html
Сэтгэгдэл