НИТХ-ын сонгууль 18.20 хувийн ирцтэй байна


НИТХ-ын сонгууль 18.20 хувийн ирцтэй байна

 

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. НИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 903 420 сонгогч бүртгэгджээ. 12.00 цагийн байдлаар 164 449 сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна. Тухайн цагийн байдлаар Багахангай дүүрэгт санал хураалт хамгийн өндөр буюу 30.12 хувийн явцтай байна. Харин Багануур дүүрэг 13.44 хувийн ирцтэйгээр санал хураалт үргэлжилж буй юм.

 

НИТХ-ын 2016 оны сонгуульд 10 нам, 2 эвсэл, дөрвөн бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна.  Нийслэлийн есөн дүүрэгт 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн санал хураалтын ажлыг зохион байгуулж байна.

 

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Саналаа өгсөн сонгогчдын тоо
Тоо Хувь
1 Баянгол  137 394  28 121  2047%
2 Баянзүрх  220 923  38 186  17.28%
3 Багамуур  19 443  2 498  13 44%
4 Баганхангай  2 679  807  30 12%
5 Налайх  22 845  4 952  21 68%
6 Сүхбаатар  96 265  13 501  14.02%
7 Чингэлтэй  102817  17 653  17.17%
8 Хан-Уул  95 541  17 984  18 82%
9 Сонгинохайрхан  205 513  40 747  19 83%
Нийт  903420  164 449  18.20%

 

 http://www.shuud.mn/content/read/470389.htm

В.Бат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.