ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгөх, цаг авах зааврыг танилцууллаа.
- Шинжилгээний цагийг ЭМЯ-ны вэб хуудсаар орж авах боломжтой бөгөөд өөрт хамгийн ойр байрлалтай цэгийг сонгож цаг аваарай. /Цаг авахад дата зарцуулахгүй байх тохиргоотой/
- Интернэтэд орох боломжгүй бол 7777-3773 дугаараар холбогдож цаг авах боломжтой.
- Гэрэгэ аппликэйшн, киоскоор дамжуулан цаг авч болно.
Шинжилгээ өгөхөөр авсан цагаа цуцлах бол эргэн дээрх холбоосуудаа ашиглан цуцална.
Мөн танд гэнэт коронавируст халдварын шинж тэмдэг илэрвэл өөрт хамгийн ойр байгаа шинжилгээний цэгт очиж, эмчийн асуумжийг бөглөн шууд шинжилгээ өгөх боломж байгаа.
Шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очих бөгөөд шинж тэмдэг илэрсэн хэмээн шинжилгээ өгч байгаа бол мэргэжлийн эмч газар дээр нь тархвар судлалын асуумжийг авна. Хэрвээ шинж тэмдэг илэрсэн бол өөрт хамгийн ойр байрлах цэгт шинжилгээ өгөөд, хариу гартал өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлагатай гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Сэтгэгдэл