Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Дундговь аймагт алга болсон 242 иргэнийг эрэн хайж байна


Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Дундговь аймагт алга болсон 242 иргэнийг эрэн хайж байна 

Дундговь аймагт шуурганы улмаас 341 хүн алга болжээ.

 

Тодруулбал, өчигдөр шөнө 00:00 цагийн орчимд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас малд яваад сураггүй болсон дуудлага тус аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд олон ирсээр байгааг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.


Мөн хугацаанд нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авсан байна.

Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж буй аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.