ХӨСҮТ: 160 хүнээс Covid-19 халдвар илэрч, 84 хүн эдгэрэв


ХӨСҮТ: 160 хүнээс Covid-19 халдвар илэрч, 84 хүн эдгэрэв 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Өчигдөр нийт 24482 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 160 халдварын тохилдол бүртгэгдлээ. Монгол Улсад батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 4125 болж байна.  Дээрх хүмүүсийн 141  хүн нь ойрын хавьтал бол, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаа 19 хүн нь:

  • Баянзүрх дүүргийн 4, 14, 26,
  • Баянгол дүүргийн 7,
  • Сүхбаатар дүүргийн 11, 12,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37,
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 136, хүнд долоо, маш хүнд гурван хүн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.