Баасангаас ковид илэрч, МоАХ-ны партизануудыг яаралтай шинжилгээнд хамруулж эхэллээ


Баасангаас ковид илэрч, МоАХ-ны партизануудыг яаралтай шинжилгээнд хамруулж эхэллээ

 

Ерөнхийлөгчийн заавраар энэ сарын 19-нд жагсаал зохион байгуулсан Баасан гуай  ковидын халдвар туссан нь баталгаажжээ. Ковидын халдварын тохиолдол өдөрт 100+ болж  аюултай түвшинд ойртож буй үед  жагсаал цуглаан зохион байгуулах хориотой. Гэтэл өмгөөлөгч Баасанцогтоос 1,5 сяа төгрөг авсан баримт нь хэвлэлээр дэлгэгдсэний маргаашнаас эхлэн  Баасан гуай улс төрийн тэмцэлдээ мордож, Ерөнхийлөгч Х.Баттулгыг захиалгаар энэхүү төлбөртэй жагсаалыг зохион байгуулжээ. Ахмадууд голдуу хүмүүс оролцсон нь халдварын эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа аж. Баасан гуайг тухайн үед ковидын халдварын нууц үедээ байсан уу, эсвэл тэр үедээ хэн нэгнээс халдвар авсан эсэхийг ХӨСҮТ-ийнхөн судалж байна. 

Одоо Хан-уул дүүргийн МоАХ-ныхон хятад вакциныг эсэргүүцсэн энэхүү жагсаалд оролцогчдыг яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.