2021 оны дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны өдрүүдэд зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах Засгийн газрын шийдвэр гарсан.Бямба гарагаас ажиллах цагийг богиносгохоор болсон билээ. Энэ хугацаанд дэлгүүр, худалдааны төвүүдийг 20:00 цагт хаадаг байхаар шийдвэрлэсэн.Мөн худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх, супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх аж.
Сэтгэгдэл