ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА


ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА 

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна

Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

  1.  Монгол Улсын иргэн байх; 
  2.  Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
  3.  Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх;
  4.  Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх;
  5.  Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  6.  Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  7.  Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
  8.  Ял шийтгэгдэж байгаагүй;
  9.  Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/;
  10.  Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

 

Бүрдүүлэх материал

  1.  ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
  2.  Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3.  Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4.  Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  5.  Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/;
  6.  Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  7.  Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  8.  Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  9.  ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  10.  Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  11.  Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

 

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор авчирч өгнө үү. /Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно/.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.