Байрны тагтнаас үсрэх гэж байсан эрэгтэйтэй ярилцан эсэн мэнд буулгажээ


 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, "Цагдаа” хотхоны байрны тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22:57 цагт өгчээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:06 цагт очиход тус байрны оршин суугч, 38 настай эрэгтэй Ц тагтан дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.