Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 146 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ


Авиа компанийн 7 хоног зарласантай холбогдуулан та бүгдэд МИАТ ХК-ийг танилцуулж байна 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

 

Тус онгоцоор 146  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг "Мичид-2”, "Кентавр”, "Новотел”, "Кемпински”, "Ибис” зочид буудалд тусгаарлах аж. 

Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдаж байгаа билээ. Ингэхдээ вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.