Алслагдсан хороодын иргэдийг вакцинд хамруулахаар нийслэлийн хэмжээнд 76 автобус үйлчилнэ


 АРВАЙХЭЭР СУМАНД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫГ ИЛРҮҮЛЭХ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВУУЛЫН 3 ТҮР ЦЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ. | Өвөрхангай аймаг Эрүүл мэндийн газар

Дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах автобус үйлчилж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

 

Тэрбээр "Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед иргэд зөвхөн өөрийн дархлаажуулалтад хамрагдах хуваарийнхаа дагуу гэртээ аль ойр байрлах цэгт очиж вакциндаа хамрагдах ёстой.

Харин заасан цэгүүдээс гэр нь алслагдмал байдаг иргэдэд дархлаажуулалтын цэг хүртэл богино рейсийн автобус үйлчилж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 76 автобус хүн хоорондын зайг баримтлуулж, тухайн товлогдсон хугацаанд тохируулан иргэдийг зөөвөрлөж, вакцинд хамруулах үйлчилгээг үзүүлнэ" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.