ZEUS баг "PEI 2021" тэмцээний гуравдугаар байранд шалгарч 100 сая төгрөг хожлоо


 ZEUS баг

PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээнд амжилттай оролцлоо.

Энэ сарын 27-29-ний хооронд болсон тэмцээнд ZEUS ESPORTS гуравдугаар байр эзэлж 110 сая төгрөгийг хожсон байна. 

Тэмцээнд байр эзэлсэн багууд:

Тэмцээний шагналын сан:

  • 1-р байр - 430 сая төгрөг
  • 2-р байр - 130 сая төгрөг
  • 3-р байр - 110 сая төгрөг
  • 4-р байр - 43 сая төгрөг
  • 5-р байр - 35 сая төгрөг
  • 6-р байр - 26 сая төгрөг
  • 7-р байр - 17 сая төгрөг
  • 8-р байр - 13 сая төгрөг
  • 9-р байр - 9 сая төгрөг
  • 10-р байр - 9сая төгрөг

ZEUS баг энэ сарын дундуур PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болсон юм.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.