Хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй болгоно


 Хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй болгоно
Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээний салбарын ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст ямар нэгэн хязгаарлалтгүй байхаар журамлана хэмээн өчигдөр ЗГХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг цахим сүлжээнд бичсэн. Өнөө өглөө 08 цагаас эхлэн Засгийн газар хуралдаж байгаа. Үүгээр хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг батална.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.