Чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох "Софи-2021"-ийн ОУТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Үндэсний шигшээ баг, "Хангарьд” спорт клуб, "Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгарч, олимпын эрхээ авлаа. Тэрбээр хагас шигшээд Азербайжаны тамирчин Европын 3 удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпын наадамд хүчээ эрхтэй болов. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын 8 эрх юм. Өнөөдөр Э.Бэхбаяр алтан медалийн төлөө дэлхийн 2017 оны аварга, ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана. |
Сэтгэгдэл