Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Илд бамбай” харуул хамгаалалтын газрын хашаанд хүн өндрөөс унаад төмөр хашаанд сүлбэгдсэн байна гэсэн дуудлага тавдугаар сарын 21-ний 23:39 цагт НОБГ-т иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км зам туулан, 23:48 цагт очиход 17 настай, эрэгтэй Т хоёрдугаар давхарын цонхоор унаж, төмөр хашаанд баруун хөлний гуяны хэсгээр сүлбэгдсэн байсан аж.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, аврагчид 15 минут ажиллаж, иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн болон Нийслэлийн түргэн тусламжийн төв-103-ын эмчид тус тус хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл