Ч.Номин Соёлын сайдаар томилогдсоноосоо хойш багагүй шүүмжлэлд өртөж буй. Энэ удаа түүний хувцас олон нийтийг талцуулаад байна. Тэрээр хятад маягийн хослол өмсөн Энэтхэгийн Элчин сайдтай ажил хэргийн уулзалт хийж, тэр бүү хэл ишлэл үгтэй постер олон нийтийн сүлжээнд түгээсэн байгаа юм.
Олон нийтийн зүгээс "Энэ хувцсыг Хятадын Жүн Хуа босоо заамтай гадар хантааз гэж хэлдэг", "Хятад хувцастай Соёлын сайд", "Төр үнэ цэнэтэй байх ёстой. Төрийн албанд бэлтгэгдэхийн тулд шат дараатай урт хугацаа туулдаг. Энэ хүн шиг гэнэт үсрээд орж ирж болохгүй. Өмссөн хувцас, Күнзийн соёлоор нь ч бодсон ч гэсэн адилхан", "Тусгаар улсын Соёлын сайд моод хөөгөөд сууж болох уу" гэх зэргээр шүүмжилсэн бол залуус голдуу "Энэ чинь моод шүү дээ. Шаахай ч гэсэн моод. Даяарчлагдсан энэ үед хүн өөрт таалагдсан таатайгаа л өмсөнө. Бүх юм энгийн тусмаа амар" гэжээ.
Харин танд хэрхэн харагдаж байна вэ?
Эх сурвалж: shuurhai.mn
Сэтгэгдэл