Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурал болсон билээ. Тус хуралдаанаар АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч өчигдөрийн хуралдаан цуцлагдаад байна. АН-ын ҮЗХ-ээр олны анхаарлыг татах олон үйл явдал болсон билээ. Үүний нэг нь ҮЗХ-ны хуралдааны үеэр Б.Батбаяр буюу Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудсан сурагтай. Тэрээр "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" гэжээ.
Сэтгэгдэл