"MCS" нарын гурван компанид вексель бичихгүй байх чиглэл өгчээ
Сангийн яам өчигдрөөс эхлэн Төвсийн байнгын хорооны даалгавраар вексель
бичиж эхэлсэн бөгөөд өмнө нь бичүүлсэн компаниуд шинээр бичүүлэх юм
байна. Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн шалгалтаар вексель олгох
286 байгууллагаас гурвыг нь хассан байна. Тодруулбал, шалгалтын тодорхой
дүгнэлт гарах хүртэл "MCS”, "Алтай тресс”, "Очир трейд” компанид
вексель бичихгүй байх чиглэл өгчээ. Зөвхөн энэ гурван компанийн
векселийн мөнгөн дүн 70 тэрбум бөгөөд энэ нь нийт санхүүжилтийн талаас
илүү хувийг эзэлж буй юм. Улмаар 283 компанид 176.1 тэрбум төгрөгийн
вексель бичихээр болжээ. Векселиэр санхүүжих байгууллагууд нь УИХ-ын энэ
оны долдугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселийн жагсаалтад
багтсан байх шаардлагатай. Үүнд, улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө
оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, эсвэл 80-аас дээш хувийн
гүйцэтгэлтэй байх зэрэг шаардлага тавьж буй юм. Векселийг арилжааны
найман банк хүлээн авч, мөнгөн хэлбэрт шилжүүлсэн өгөх юм.
Сэтгэгдэл