Үер буусны улмаас төмөр зам угаагдаж галт тэрэг замаас гарсан ноцтой үйл явдал болжээ.
Ослын талаар тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 20:50 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер бууж төмөр зам угаагдсаны улмаас Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76-р километрт аялж явсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарсан байна. Азаар хүний амь эрсдээгүй байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, УБТЗ-ын удирдлага, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөр замчид уг газарт ажиллаж, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж байгаа талаар "УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл