Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийнхүү мэдээллээ.
Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд 9-10 хоног амарна гэсэн үг.
Сэтгэгдэл