Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 10 цагаас эхлэн Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өмнө мэдээлснээр нийт хоригдлын 1/3-ийг нь суллах тухай яригдаж байсан.
Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэлснээр "2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан болон жолооч нарын эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан.
- 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө.
- 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солино.
- 188 хоригдлын ялаас 2 жил хасна
- Өсвөр насны 25, нийт 709 хоригдол ялаас чөлөөлөгдөж, шоронд 3466 хоригдол үлдэнэ.
Суллагдаж байгаа хоригдлуудын хоол байрны зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэнэ" гэлээ.


Сэтгэгдэл