Нийслэлд нэр нөлөө бүхий ах нарынхаа дэмжлэг түлхээсээр хотын хамгийн ашигтай байрлалд байшин олныг барьж, бизнесээ баавартай эхлүүлж, болоогүй мисс бүсгүйчүүдтэй нэр холбогдож дараахан нь "Алтан тариа”-н П.Цэнгүүний ууган охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, намба сууж, буурь заалаа гэх мэтээр энэ эрийн залуу насны үүх түүх, роман тууж хэвлэлийн хуудсуудыг дүүргэж явлаа.
Харамсалтай нь хоёрын хоёр охинтой болсон хойноо Ф.Юнагаасаа өрх тусгаарлаад хэдийнээ 6 жилийг ардаа үджээ. Мэдээж идэр залуу насны эр хүн болсон хойно юу гэж зүгээр байхав, загвар өмсөгч Б.Буджаргалтай амраг сэтгэлийн харилцаатай болоод удаж буй.
Сингапурын "Carrie models” агентлагт загвар өмсөж байсан Б.Буджаргал нас үс хэлэлцвэл ноён Экогийн өмнөх загвар өмсөгч амрагуудаас арай залуухан нь юм уу даа.
Ер нь мань эрийн вкус модель бүсгүйчүүд хавьд л эргэлддэг юм шиг байгаа юм. Харин түүний хүүхэмсэг занг "хүмүүжүүлсэн” хүн бол модель Б.Буджаргал гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
TAC.mn
Сэтгэгдэл