Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монголын зэсийн хамгийн том төсөл болох Оюу-толгойн ТУЗ-ын суудалд суудаг төдийгүй өөрийн итгэлт хүн болох Х.Бадамсүрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилсон хэмээдэг. Тэгвэл дээрх хоёр эрхэмийг хоёуланг нь ажлаас нь чөлөөлж магадгүй гэх яриа яригдах болсон байна.
Тодруулбал, Н.Багабандийг ирэх аравдугаар сарын УИХ-ын намрын чуулганыг нээхээр өмнө Оюу-толгойн ТУЗ-ын суудлаас нь чөлөөлж магадгүй болоод байгаа аж. Харин Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг ирэх наймдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг томилох тухай асуудал яригдах болсон талаар эх сурвалж мэдээллээд буй.
Түүнчлэн дээрх албан тушаалтнуудын томилгоог Засгийн газраас шийддэг төдийгүй Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарыг одоогийн Ерөнхийлөгч У.Хзрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалд ажилладаг байх үед томилогдсон байдаг. Түүнчлэн Н.Багабандийн бичсэн "Титэм үг IV" номын нэг бүрийн үнийг 25 мянган төгрөгөөр тооцож, 25 сая төгрөгөөр "Эрдэнэт үйлдвэр"-т шахсан баримт ч ил болж байсан удаатай.
Сэтгэгдэл