"Амараа гэдэг” хэмээх брэнд үгтэй болсон жүжигчин Амарааг "Холливүүд” хэмээн хочлох нь ч бий. Урлагийн салбарт тууштай зүтгэж байгаа түүний гэргий "Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор өнгөрсөн жил энгэрээ мялааж байв.
Орчин цагийн залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг гэгддэг тэдний гэр бүл зургаан хүүхдээ дагуулсаар энэ зун баруун аймгуудаар "дайлаар мордсон”. Жилийн жилд гадаадад гэр бүлээрээ аялдаг тэдэнд энэ зуны аялал тун өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэнэ.
Энэ тухай хатагтай С.Уран "Хотын охин намайг хөдөөгийн сайхныг бахдан, үнэн сэтгэлээс бишрэн таашаах зүрх, нүдтэй болтол нь танилцсан цагаас хойш 16 зун тасралтгүй Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнтэй нутаг орон, хүн зонтой танилцуулж, тав тух, хайр халамжаар дүүрэн аялуулдаг тэмээчин аавынх хүү чамдаа баярлалаа” хэмээн нөхөртөө хандаж бичжээ.
Сэтгэгдэл