Замын-Үүдэд “их цэвэрлэгээ” эхэлсэн. Үр дүн нь хараахан мэдэгдээгүй байна. Гэхдээ тус боомтод төрийн үйлчилгээ хариуцан ажиллаж байсан албан тушаалтнуудтай холбоотой ноцтой мэдээлэл ил болсоор байгаа юм.
Эдгээрийн нэг нь “...Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга асан Д.Зоригоог шалгах явцад 36 тэрбум төгрөгийн оффшор данстай нь нотлогдсон” гэх мэдээлэл юм. Д.Зоригоогийн дансыг хааж, хадгаламжинд байсан мөнгийг улсын орлого болгохоор ажиллаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв.
Тэгвэл хууль хяналтын байгууллагынхны шалгалтын явцад Д.Зоригоогийн энэ их хэмжээний оффшор дахь 36 тэрбум төгрөг өмнө нь сайдаар ажиллаж байсан эрхэмтэй холбогджээ. Эх сурвалжийн мэдээллээр энэ хэргийн баримт нотолгоог хангах ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл