"Дельта" хувилбар хүрээгээ тэлж байна гэв


 

"Дельта" хувилбар хүрээгээ тэлж байна гэв

 

Манай улсад  коронавирусын "Дельта" хувилбар  эхэлж, илэрч буй нийт халдварын 10 хувийг эзэлж байна гэж мэдээлж байсан бол сүүлийн үед илэрч байгаа эерэг тохиолдлын 30 хувийг эзэлж байгаа аж.

Тодруулбал,  Баян-Өлгий аймагт 80, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Үүнтэй зэрэгцэн вакцины үр дүнгийн үзүүлэлт  дэлхий дахинд буурч байна гэх мэдээлэлч гараад байгаа юм.

Хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта вирусын халдварт өртөхөд биеийн байдал хүндрэх магадлалтай байгааг дэлхийн мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.