СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуучны угсармалын орцны гадаах хэсгийн бетон нурж, иргэн эд хөрөнгөөрөө хохирчээ


 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуучны угсармалын орцны гадаах хэсгийн бетон нурж, иргэн эд хөрөнгөөрөө хохирчээ

 

Өчигдөр /2021.08.22-23/ шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хуучны угсармарлын орцны гадаах хэсгийн бетон нэг иргэний өмч дээр нурж унасан хэрэг гарчээ.

Энэ нь тус бетон дээр иргэд хог шороо овоолж, улмаар байнгын чийгэнд автаж, дундуураа цуурснаар уг үйл явдал болсон гэж үзэж байгаа аж. Мөн иргэдийн үзэж байгаагаар хүний эд хөрөнгө хохирох асуудал энүүхэнд байгаа төдийгүй хэрэв доор нь хүн явж байсан бол энэ бүр томоор яригдах ёстой асуудал тул СӨХ болон холбогдох байгууллагууд эрсдэлээс сэргийлж, анхааралдаа авахыг хүсэж байгаагаа цахим орчинд илэрхийлээд байгаа юм.

 

 

 

 

 

 

http://isee.mn/n/25096

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.