Төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын болон дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй


 ННФ: Оюутнууд дотуур байрны хөл хориог "шорон"-той зүйрлэсэн

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86.6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна.

 

COVID-19-ийн эмчилгээний нөхцөлд ашигласан найман дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11,000 оюутныг хүлээн авахад бэлэн болжээ.

Мөн энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.

Тус яамнаас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгчээ.

СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.