Монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогчдод ЯЛ ОНООЛОО


Монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогчдод ЯЛ ОНООЛОО

 

Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ - ын 800 иргэн орж ирж , цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн . Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд Монголын шүүхээс ял оноолоо .

Тодруулбал , Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ - ын иргэн Шүй Хуй Хуан / Xu Hui huang / , Хуан Яао Шэн / Huang Yao Sheng I , Eэ Чин Хуй / Ye Quing Hui / , Нарису / Narisu / , Хуан Ши Бин / Huang Shi Вin / , Лиан Жү Фен / Liang Ju Feng / нарын 6 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 01 - ний өдөр товлогдон 2 өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна . . 

Шүүгдэгч Шүй Хуй Хуан , Хуан Яао Шэн , Eэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан      гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 , 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус бүрийг 2 жил хорих , 

Шүүгдэгч Нарису , Хуан Ши Бин , Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 ,  3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  тус бүрийг 1 жил хорих , 

Шүүгдэгч Шүй Хуй Хуан , Хуан Яао Шэн , Eэ Чин Хуй , Нарису , Хуан Ши Бин , Лиан Жү Фөн нарыг залилах  гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 , 2 , 3.1 дүгээр зүйлийн 1 , 3.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь  хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар шийтгэж , 

Шүүгдэгч Шүй Хуй Хуан , Хуан Яао Шэн , Eэ Чин Хуй нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн , нийт  биечлэн эдлэх ялыг тус бүр 5 жил хугацаагаар хорих , 

Шүүгдэгч Нарису , Хуан Ши Бин , Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн , нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.