МҮЭХ-ноос цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг шаардлаа


Засгийн газар, УИХ-д МҮЭХ-оос мэдэгдэл хүргүүллээ

МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

Тус холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга М. Нямдаваа ''Цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Гэтэл төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх заалт оруулсныг дэмжихгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа үед Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай" гэлээ.

Түүнчлэн цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомстолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв  "Засгийн газрын 43-р тогтоолтой холбоотойгоор авто замчдын Хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлаас танаж, хүнд нөхцөлийн нэмэгдлийг олгохгүй байна. Авто замын салбарынхан маш хүнд нөхцөлд ажилладаг.  Дээр нь үндэсний компаниуд ажилгүй замын барилгын салбар дампуурч байхад Хятадын компаниудыг ажиллуулах бодлого баримталж байна. Дөрөвдүгээр сараас авто замын салбарынхан цалингүй шахам байна'' гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.