Баянхонгор аймгийн хэмжээнд есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн мал амьтны шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Учир нь Хүрээмарал, Жинст, Богд, Өлзийт суманд Шүлхий өвчин оношлогдож Шинэжинст, Баянлиг, Баацагаан сумдад сэжиг бүхий тохиолдлууд илэрсэн тул халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд мал амьтны шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Сэтгэгдэл