Хутгатай этгээд банкинд халдсан талаар эх сурвалжаас мэдээллээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа дахь Капитрон банкинд хутгатай этгээд халдлага хийхийг завдсан байна. Хэрэг 17:30 цагийн үед болсон бөгөөд одоо хэргийн газарт үзлэг шалгалт хийж байгаа юм байна.
Тухайн этгээд ямар зорилгоор зэвсэгт халдлага хийх болсон нь тодорхойгүй, түүнийг баривчлах үед тэрбээр мөнгө аваагүй байжээ. Халдлагын үеэр хүн гэмтэж, нас бараагүй ч үйлчлүүлэгчид, ажилчдын хувьд цочролд орсон гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл