Туул, Улиастай гол орчмын жорлонг шинэчилнэ


 Туул, Улиастай гол орчмын жорлонг шинэчилнэ
Хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Туул, Улиастай гол орчмын нүхэн жорлонг ариутган булж, солихоор төлөвлөжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 23, 11-р хорооны нутаг дэвсгэрт Туул, Улиастай голоос 50-200 метр зайд байрлах айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэж, хөрсөнд нэвчилтгүй 1050 ширхэг зориулалтын ариун цэврийн байгууламж барьж байна. Энэ ажил 35 хувьтай явж байна. Жорлон байсан газар, талбайг нь ашиглан мод тарих юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.