Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулж байна.
Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо. Мөн тэрбээр "Цар тахалтай холбоотойгоор уул уурхайн бус салбарын өсөлт бууралттай байсан. Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эргэлтийг нэмэгдүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. Өөрөөр хэлбэл, 2021 ондоо багтаад уул уурхайн бус салбарууд цар тахлын өмнөх үедээ орвол цаашид илүү өсөлттэй байна гэж төсөөлж байгаа” гэв.
Сэтгэгдэл