АНУ-д коронавирусний улмаас нас барсан хүний тоо Испанийн томуугаар эндсэн хүний тооноос давжээ


АНУ-д коронавирусний улмаас нас барсан хүний тоо Испанийн томуугаар эндсэн хүний тооноос давжээ

 

АНУ-д коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүний тоо ХХ зууны эхэн үед Испанийн томуугаар эндсэн хүний тооноос давсныг Жон Хопкинсийн их сургуулийн даваа гарагт нийтэлсэн мэдээлэл харуулжээ.АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс гаргасан мэдээллээр, 1918-1919 онд 675 000 хүн Испанийн томуугаар нас баржээ. Харин одоогийн байдлаар коронавирусний улмаас нас барсан хүний тоо 675 885-д хүрсэн байна. 
Үүний зэрэгцээ АНУ-д дельта хувилбар тархаж байгаагийн улмаас нас баралт нэмэгдсээр байгааг Жон Хопкинсийн их сургууль тэмдэглэсэн байна. Ялангуяа вакцинжуулалтын үзүүлэлт доогуур байгаа зүүн өмнөд муж улсуудад нас баралтын тохиолдол нэмэгджээ.
Сүүлийн долоо хоногуудад халдварын улмаас хоногт дунджаар 2000 гаруй хүн нас барж байна гэж Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв мэдээлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.