Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан.
Энэ эрхийг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулдаг. Тодруулбал, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг дээрх хуулиар зохицуулна гэж заажээ.
Харин энэ хуулийн заалтыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас эхлээд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу яам, цаашлаад Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Талийгаач зүрхний суурь өвчтэй байсан бөгөөд коронавирусний шинжилгээ өгөхөд эерэг гарсан байжээ. Улмаар архаг суурь өвчтэй гэдгээ харьяа эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн ч орны хүрэлцээ муутай, тэглээ ч хэвтрийн байдалд байдаг иргэнийг эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй гэсний улмаас ийнхүү гэртээ байж байгаад нас баржээ.
Сэтгэгдэл