Хүрээний бузрыг хүүрнэх хүн нь Н.Наранбаатар өөрөө


 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы хуралдааны үеэр "Хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг юм болно” гэж халаглаж байна. Тодруулбал, Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байхад эрхэм гишүүн Н.Наранбаатар тийн халагласан.

Тэр "Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай ажиллаж байна. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчхаад сууж байна. Боомтод өнөөдөр нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга. Баахан босоо удирдлага. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй.” гэж ирээд л бухимдсан.

Уг нь энэ асуудал аймаг, орон нутагтай салшгүй холбоотой бөгөөд анхнаасаа зохион байгуулалттай явж ирсэн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхээргүй байсан гэдгийг тээврийн жолооч нар болон орон нутгийн иргэд хэлдэг.

Гэтэл бүтэн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан Н.Наранбаатар өнөөдөр анх удаа нүүрс тээврийн талаар сонсож буй мэт аяглаж байгаа нь эмгэнэл.

Үнэн хэрэгтээ Н.Наранбаатарын хэлээд байгаа хүрээний бузрыг ярих хүн нь тэр өөрөө гэдгийг хэнбугай ч хэлээд өгнө. Даанч мань хүн төрийн ордонд суучхаад "томроод” байна л даа.

https://erennews.mn/article/50143

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.