Тэрхийн гүүрээр 20 мянган зорчигчийг саадгүй нэвтрүүлжээ


Тэрхийн гүүрээр 20 мянган зорчигчийг саадгүй нэвтрүүлжээ

 

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, хаагаад байсан. Одоогоор Булган аймгийн Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байршуулан ажиллаж байгаа бөгөөд 20 мянга гаруй зорчигчийг саадгүй нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна.

 

Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөний эрчим их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрч байгаа судалгаа гарчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.