АНУ-аас удаа дараа иргэдийн данс руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг албадан авч ирлээ


 

 

Эх орондоо байгаа болон гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн интернет банкинд АНУ-аас удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн "О” гэгч этгээдийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн этгээд гадаад улсад оршин сууж байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь өнөөдөр АНУ-аас Монгол Улсад албадан авч ирж байгаа юм.

Албан бус мэдээллээр "О” 100 орчим удаагийн үйлдлээр иргэдэд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байна.

Эх сурвалж: medee.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.