Капиталаас зээлсэн мөнгөө төлдөггүй зээлдэгч нарын нэг нь Б.Жаргалсайхан


Капиталаас зээлсэн мөнгөө төлдөггүй зээлдэгч нарын нэг нь Б.Жаргалсайхан

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын гэгчлэн иргэдийн татварын мөнгийг залгин дампуурсан Капитал банкнаас зээлсэн төлбөрөө төлөхгүй байгаа 199 зээлдэгч байгааг бид өмнөх нийтлэлдээ жагсаан мэдээлсэн. Тэдний үүсгэсэн өрийн хэмжээ 

99.1 тэрбум төгрөг юм.

 

Тэгвэл тухайн 199 зээлдэгчийн хэн нь хэн болох талаарх мэдээллийг бид нягталж байна.

Өрөө төлдөггүй зээлдэгчдийн тэргүүн эгнээнд "Буян холдинг” ХХК бичигдсэн байх бөгөөд тухайн компанийн нийт өр 5 тэрбум 45 сая төгрөг байна. Тус компани зээлээ 2017 онд төлж барагдуулах ёстой байсан ч ийнхүү зээлээ төлдөггүй зээлдэгч нарын жагсаалтад бичигдэж, асуудал шүүхийн шатанд очоод байна.

Тэгвэл "Буян холдинг” ХХК нь УИХ-ын гишүүн асан, Б.Жаргалсайханы компани болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харагдаж байна. Тэрбээр "Буян холдинг” ХХК-иа өөрийн төрсөн дүү Б.Цогтсайханы хамтаар эзэмшдэг аж.

Уншигч та "Капитал банкнаас зээлсэн төлбөрөө төлөхгүй байгаа 199 зээлдэгч"-тэй танилцах бол ЭНД дарна уу. 

https://tsahiur.mn/n/s/5467

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.