Барбадос улс Хатан хаан II Элизабетыг төрийн эрхээс огцруулж, Бүгд найрамдах засаглалтай болсноор дэлхийн хамгийн отгон бүгд найрамдах улс боллоо. Ийнхүү тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Сандра Мейсон томилогдож, өнөөдөр үүргээ хүлээн авлаа.
1625 онд Английн колони улс болсон Барбадос нь 1966 онд тусгаар тогтнолоо зарласан ч өнөөг хүртэл Британийн Хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтан, Их Британийн Хатан хаан Элизабет тус улсын төрийн эрхийг жолоодож байв.
Ерөнхийлөгчийг томилох ёслолын үеэр тус улс Британийн Хатан хаанд сүүлчийн мэндчилгээг дэвшүүлж, төрийн далбаа тугаа шинэчлэн мандуулжээ. Мөн ёслолын үеэр Барбадос гаралтай дуучин Рианнаг "Барбадос улсын тусгаар тогтнолд үнэлж баршгүй хүндтэй үүрэг гүйцэтгэсэн"-ийг зарлаад "Үндэсний баатар" хэмээн тунхаглажээ.
Сэтгэгдэл